Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2015 › Жижиг, Дунд Үйлдвэрийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Жижиг, Дунд Үйлдвэрийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Жижиг, Дунд Үйлдвэрийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2015-01-29, Улаанбаатар15-ne-53

1 дугаар зүйл.
Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийн дараах хэсэг, заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:1/

6 дугаар зүйлийн 6.6.2 дахь заалт:

6.6.2.

аж ахуйн нэгжид гэрчилгээ олгох.

2/

6 дугаар зүйлийн 6.7 дахь хэсэг:

6.7.

Иргэн, аж ахуйн нэгжид олгох гэрчилгээний загварыг жижиг, дунд үйлдвэрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

3/

6 дугаар зүйлийн 6.9 дэх хэсэг:

6.9.

Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчийн бүртгэл, түүнд орсон нэмэлт, өөрчлөлтийн талаар жижиг, дунд үйлдвэрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд улирал бүр мэдээлж байна.

2 дугаар зүйл.

Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсгийн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай8 хуулийн 7.1.1-д заасан байгууллага /цаашид “бүртгэх байгууллага” гэх/-д гэснийг жижиг, дунд үйлдвэрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад гэж, 6.6, 6.8 дахь хэсгийн бүртгэх байгууллага гэснийг жижиг, дунд үйлдвэрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага гэж, 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн Бүртгэх байгууллага гэснийг Жижиг, дунд үйлдвэрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага гэж тус тус өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.