Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2015 › Гаалийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Гаалийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Гаалийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

2015-02-12, Улаанбаатар15-ne-68

1 дугаар зүйл.

Гаалийн тухай хуулийн 2 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 2.3 дахь хэсэг нэмсүгэй:

2.3.

Монгол Улсын чөлөөт бүсэд энэ хуульд зааснаас өөрөөр тогтоож болно.

2 дугаар зүйл.

Гаалийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсгийн гаалийн баталгаат бүсийн гэсний дараа болон чөлөөт бүсийн гэж нэмсүгэй.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг Чөлөөт бүсийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.