Нүүр ›
Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль ›
2015 ›
Архидан Согтуурахтай Тэмцэх Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль
Архидан Согтуурахтай Тэмцэх Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрНэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.
Архидан Согтуурахтай Тэмцэх Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
2015-02-12, Улаанбаатар15-ne-77
Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
¶4.3. Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх зөвшөөрлийг сум, дүүргийн Засаг даргын санал, мэргэжлийн хяналтын байгууллагын санал, дүгнэлтийг үндэслэн аймаг, нийслэлийн Засаг дарга, чөлөөт бүсэд тухайн чөлөөт бүсийн захирагч олгоно.
Энэ хуулийг Чөлөөт бүсийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.