Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2015 › Монгол Улсын Их Хурлын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Монгол Улсын Их Хурлын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

одоогийн эх рүү буцах

Монгол Улсын Их Хурлын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2015-05-29, Улаанбаатар15-ne-104

1 дугаар зүйл.

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.5, 43.6 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

43.5.

“Хууль тогтоомжийн эмхэтгэл”-д хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийг бүрэн эхээр нь нийтэлнэ.

43.6.

“Хууль тогтоомжийн эмхэтгэл”-ийг хэвлэн нийтлэх ажлыг Тамгын газар хариуцна.

2 дугаар зүйл.

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.4 дэх хэсгийн “Төрийн мэдээлэл” эмхтгэлд гэснийг “Хууль тогтоомжийн эмхэтгэл”-д гэж өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг Хууль тогтоомжийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.