Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2015 › Даатгалын Мэргэжлийн Оролцогчийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Даатгалын Мэргэжлийн Оролцогчийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Банк, зах зээл

Даатгалын Мэргэжлийн Оролцогчийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2015-06-19, Улаанбаатар15-ne-117

1 дугаар зүйл.

Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4 дэх хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

16.4.

Даатгалын мэргэжлийн оролцогчийн санхүүгийн тайлан нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д заасан бүрэлдэхүүнтэй байна.

2 дугаар зүйл.

Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэг, 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсгийн 13 гэснийг 10 гэж тус тус өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.

Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3 дахь хэсгийн , санхүүгийн тайлангийн агуулга, хэлбэр гэснийг хассугай.

4 дугаар зүйл.

Энэ хуулийг Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн мөрдөнө.