Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль
Татварын Мэргэшсэн Зөвлөх Үйлчилгээний Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрНэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.
Татварын Мэргэшсэн Зөвлөх Үйлчилгээний Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2015-06-19, Улаанбаатар15-ne-119
Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт “Харин аудитын байгууллага нэмэлт тусгай зөвшөөрөл авсны үндсэн дээр татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ үзүүлж байгаа бол энэхүү тэмдэглэгээг хэрэглэхгүй, зөвхөн “аудит” гэсэн үгийг хэрэглэнэ.” гэсэн 2 дахь өгүүлбэрийг нэмсүгэй.
Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.3 дахь заалт, 20 дугаар зүйлийн 20.1.3 дахь заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
Энэ хуулийг Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн мөрдөнө.