Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2015 › Газрын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Газрын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Газрын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2015-07-08, Улаанбаатар15-ne-133

1 дугаар зүйл.

Газрын тухай хуульд доор дурдсан агуулгатай 16.1.13, 16.1.14 дэх заалт нэмсүгэй:

16.1.13.

үндэсний хэмжээний томоохон бүтээн байгуулалт, дэд бүтцийн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх газар;

16.1.14.

аюултай хог хаягдлын төвлөрсөн байгууламж барих газар.

2 дугаар зүйл.

Газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 дахь заалтын 16.1.5-16.1.8-д гэснийг 16.1.5, 16.1.6, 16.1.7, 16.1.8, 16.1.13, 16.1.14-т гэж өөрчилсүгэй.