Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2015 › Нэмэгдсэн Өртгийн Албан Татварын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Нэмэгдсэн Өртгийн Албан Татварын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Татвар, санхүү

Нэмэгдсэн Өртгийн Албан Татварын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

2015-07-09, Улаанбаатар15-ne-141

1 дугаар зүйл.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх заалтын худалдах гэсний өмнө энэ хуульд өөрөөр заагаагүй бол гэж, 12.1.7 дахь заалт, мөн зүйлийн 12.5 дахь хэсгийн “уул уурхайн” гэсний дараа “болон ноос, ноолуур, арьс, ширээр хийсэн” гэж, 14 дүгээр зүйлийн 14.1.4 дэх заалтын “боловсруулалтад ороогүй” гэсний дараа “ноос, ноолуур,” гэж тус тус нэмсүгэй.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.