Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2015 › Зэвсэгт Хүчний Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Зэвсэгт Хүчний Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Батлан хамгаалах

Зэвсэгт Хүчний Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2015-07-09, Улаанбаатар15-ne-148

1 дугаар зүйл.

Зэвсэгт хүчний тухай хуулийн 7 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 7.4 дэх хэсэг нэмсүгэй:

7.4.

Зэвсэгт хүчний Жанжин штабын дэргэд Тагнуулын ерөнхий газрын цэргийн тагнуулын газар ажиллана.

2 дугаар зүйл.

Зэвсэгт хүчний тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.3 дахь заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

17.1.3.

цэргийн тагнуулын газрын үйл ажиллагаанд дэмжлэг, туслалцаа үзүүлэх;