Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2015 › Монгол Улсын Хилийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Монгол Улсын Хилийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Батлан хамгаалах

Монгол Улсын Хилийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2015-07-09, Улаанбаатар15-ne-149

1 дугаар зүйл.

Монгол Улсын хилийн тухай хуулийн 31 дүгээр зүйлд доор дурдсан агуулгатай 3 дахь хэсэг нэмсүгэй:

3.

Улсын хил хамгаалах байгууллагын дэргэд Тагнуулын ерөнхий газрын хилийн тагнуулын газар ажиллана.

2 дугаар зүйл.

Монгол Улсын хилийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 14 дэх заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

14/

хилийн тагнуулын газрын үйл ажиллагаанд дэмжлэг, туслалцаа үзүүлэх.

3 дугаар зүйл.

Монгол Улсын хилийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “, тагнуулын” гэснийг, 31 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн тагнуул, гэснийг тус тус хассугай.