Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2015 › Аж Ахуйн Үйл Ажиллагааны Тусгай Зөвшөөрлийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Аж Ахуйн Үйл Ажиллагааны Тусгай Зөвшөөрлийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Аж Ахуйн Үйл Ажиллагааны Тусгай Зөвшөөрлийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2015-08-07, Улаанбаатар15-ne-156

1 дугаар зүйл.

Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.5 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

15.5.

Хууль зүйн чиглэлээр: 15.5.1.нотариатын үйл ажиллагаа эрхлэх; 15.5.2.галт зэвсэг, сум импортлох, нийтэд худалдах; 15.5.3.галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл үйлдвэрлэх; 15.5.4.галт зэвсгийн сум үйлдвэрлэх, дахин цэнэглэх; 15.5.5.галт зэвсгийн сум импортлох, нийтэд худалдах; 15.5.6.галт зэвсэг, сум ашиглан спорт-сургалтын үйл ажиллагаа эрхлэх; 15.5.7.хуулийн этгээд харуул хамгаалалтын үйл ажиллагаа эрхлэх; 15.5.8.төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх; 15.5.9.тамга, тэмдэг үйлдвэрлэх.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Галт зэвсгийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.