Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2015 › Эрүүгийн Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Эрүүгийн Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Эрүүгийн эрх зүй

Эрүүгийн Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2015-08-07, Улаанбаатар15-ne-159

1 дугаар зүйл.

Эрүүгийн хуулийн 185 дугаар зүйлийн 185.1 дэх хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

185.1.

Ангийн, спорт-сургалтын, харуул хамгаалалтын галт зэвсэг, сумыг хууль бусаар удаа дараа борлуулсан, байлдааны зориулалттай галт зэвсэг, галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодисыг хууль бусаар хийж бэлтгэсэн, хадгалсан, авч явсан, борлуулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2 дугаар зүйл.

Эрүүгийн хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсгийн /ангийн буунаас бусад/ гэснийг хассугай.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг Галт зэвсгийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.