Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2016 › Төсвийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Төсвийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Төсвийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

2016-11-10, Улаанбаатар16-ne-212

1 дугаар зүйл.

Төсвийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.2 дахь заалтын “ашигт малтмалын”, 60 дугаар зүйлийн 60.2.6 дахь заалтын ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн орлогоос гэсний өмнө Ашигт малтмалын тухай хуулийн 473 дугаар зүйлд зааснаас бусад гэж тус тус нэмсүгэй.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.