Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2016 › Ирээдүйн Өв Сангийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Ирээдүйн Өв Сангийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Иргэний эрх зүй

Ирээдүйн Өв Сангийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2016-11-10, Улаанбаатар16-ne-213

1 дугаар зүйл.

Ирээдүйн өв сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 7.4 дэх хэсэг нэмсүгэй:

7.4.

Ашигт малтмалын тухай хуулийн 4.1.27-д заасан үүсмэл ордоос олборлосон ашигт малтмалын бүтээгдэхүүнд ногдох ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг энэ хуулийн 7.1.4-т заасан орлогын эх үүсвэрт хамааруулахгүй.

2 дугаар зүйл.

Ирээдүйн өв сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтын 47 дугаар зүйлд заасны дагуу гэснийг 4.1.27-д зааснаас бусад орд ашигласнаас гэж өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.