Нүүр ›
Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль ›
2016 ›
Хөрөнгө Оруулалтын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль
Хөрөнгө Оруулалтын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрНэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.
Хөрөнгө Оруулалтын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
2016-11-10, Улаанбаатар16-ne-214
14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэг:
2/¶14.2. Ашигт малтмалын үндсэн ордыг ашиглах зорилгоор олгосон энэ хуулийн 14.1.4-т заасан татварын тогтворжуулалтад үүсмэл ордоос олборлосон ашигт малтмалын бүтээгдэхүүнд ногдох ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр хамаарахгүй.
20 дугаар зүйлийн 20.7 дахь хэсэг:
¶20.7. Энэ хуулийн 20.4-т заасан тогтворжуулах татварын төрөлд энэ хуулийн 14 дүгээр зүйлд заасныг ойлгоно.
Энэ хуулийг 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.