Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2016 › Архивын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Архивын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Архивын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2016-12-01, Улаанбаатар16-ne-229

1 дугаар зүйл.

Архивын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.7 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

25.7.

Архивт байгаа төрийн болон албаны нууцад хамаарах мэдээлэл, түүний тээгчийг Төрийн болон албаны нууцын тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу ил болгосны дараа нийтэд ашиглахыг зөвшөөрнө.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Төрийн болон албаны нууцын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.