Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2016 › Бага, Дунд Боловсролын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Бага, Дунд Боловсролын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Боловсрол, шинжлэх ухаан

Бага, Дунд Боловсролын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

2016-12-22, Улаанбаатар16-ne-219

1 дугаар зүйл.
Бага, дунд боловсролын тухай хуульд доор дурдсан агуулгатай дараахь заалт нэмсүгэй:1/

4 дүгээр зүйлийн 4.1.8 дахь заалт:

4.1.8.

зөрчлийг хүчирхийллийн бус аргаар шийдвэрлэх, эрсдэлээс өөрийгөө хамгаалах мэдлэг, харилцааны ур чадвар олгох.

2/

5 дугаар зүйлийн 5.1.5 дахь заалт:

5.1.5.

хүчирхийллээс урьдчилан сэргийлэх болон зөрчлийг хүчирхийллийн бус аргаар шийдвэрлэх, эрсдэлээс өөрийгөө хамгаалах мэдлэг, харилцааны ур чадвар олгох.

3/

22 дугаар зүйлийн 22.1.9 дэх заалт:

22.1.9.

хүчирхийлэлд өртсөн, өртөж болзошгүй хүүхдийг илрүүлэх, холбогдох байгууллагад мэдээлэх, хуульд заасан үйлчилгээнд хамруулахад дэмжлэг үзүүлэх.

2 дугаар зүйл.

Бага, дунд боловсролын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.4 дэх заалтын арга барилд гэсний өмнө , хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, өөрийгөө хамгаалах гэж нэмсүгэй.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.