Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2016 › Нийгмийн Халамжийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Нийгмийн Халамжийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Нийгмийн Халамжийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2016-12-22, Улаанбаатар16-ne-222

1 дугаар зүйл.

Нийгмийн халамжийн тухай хуулийн 18 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 18.1.10 дахь заалт нэмсүгэй:

18.1.10.

гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийг түр хамгаалан байрлуулах үйлчилгээнд хамруулах.

2 дугаар зүйл.

Нийгмийн халамжийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.4 дэх заалтын асрамжлах гэсний дараа , хүчирхийлэлд өртсөн хүнийг түр хамгаалан байрлуулах гэж, 19 дүгээр зүйлийн 19.2.1 дэх заалтын “туслалцаа үзүүлэх чадваргүй” гэсний дараа “, тэжээн тэтгэх үүрэгтэй этгээд нь тухайн ахмад настны эсрэг хүчирхийлэл үйлдсэн” гэж тус тус нэмсүгэй.

3 дугаар зүйл.

Нийгмийн халамжийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсгийн 3.1.5-д гэснийг 3.1.5, 18.2.4-т гэж өөрчилсүгэй.

4 дугаар зүйл.

Энэ хуулийг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.