Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2016 › Сургуулийн Өмнөх Боловсролын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Сургуулийн Өмнөх Боловсролын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Боловсрол, шинжлэх ухаан

Сургуулийн Өмнөх Боловсролын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

2016-12-22, Улаанбаатар16-ne-223

1 дугаар зүйл.
Сургуулийн өмнөх боловсролын тухай хуульд доор дурдсан агуулгатай дараахь заалт нэмсүгэй:1/

11 дүгээр зүйлийн 11.2.12 дахь заалт:

11.2.12.

хүчирхийлэлд өртсөн, өртөж болзошгүй хүүхдийг илрүүлэх, холбогдох байгууллагад мэдээлэх, судалгаа гаргах.

2/

12 дугаар зүйлийн 12.8.9 дэх заалт:

12.8.9.

хүчирхийлэлд өртсөн, өртөж болзошгүй хүүхдийг илрүүлэх, холбогдох байгууллагад мэдээлэх, хуульд заасан үйлчилгээнд хамруулахад дэмжлэг үзүүлэх.

3/

13 дугаар зүйлийн 13.1.7 дахь заалт:

13.1.7.

хүчирхийлэлд өртсөн, өртөж болзошгүй хүүхдийг илрүүлэх, холбогдох байгууллагад мэдээлэх, хуульд заасан үйлчилгээнд хамруулахад дэмжлэг үзүүлэх.

2 дугаар зүйл.

Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4 дэх заалтын харилцах, гэсний дараа харилцааны хэлбэрээс хүчирхийллийг ялгаж, мэдээлэх чадвартай болох, гэж нэмсүгэй.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.