Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2016 › Төрийн Бэлгэ Тэмдгийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Төрийн Бэлгэ Тэмдгийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Төрийн Бэлгэ Тэмдгийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2016-12-28, Улаанбаатар16-ne-256

1 дугаар зүйл.

Төрийн бэлгэ тэмдгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 4 дэх заалтын сумангийн гэснийг салбарын гэж, 14 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 5 дахь заалтын хороо, сумангийн гэснийг анги, салбарын гэж, 28 дугаар зүйлийн хилийн цэргийг удирдах газар гэснийг улсын хил хамгаалах байгууллага гэж тус тус өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Монгол Улсын хилийн тухай /Шинэчилсэн найруулга/ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.