Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль
Чөлөөт Бүсийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрНэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.
Чөлөөт Бүсийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
2016-12-28, Улаанбаатар16-ne-257
Чөлөөт бүсийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6, 3.1.7 дахь заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
¶3.1.6. “худалдааг хөнгөвчлөх” гэж олон улсын худалдааны үйл явц буюу худалдагчаас худалдан авагчид бараа, түүхий эд, бүтээгдэхүүнийг нийлүүлэх, зураасан кодыг бүртгэх, төлбөр төлөхтэй холбоотой мэдээллийн урсгал, өгөгдөл, баримт бичгийг цөөлөх, хялбаршуулах, харилцан уялдуулах зэрэг үйл ажиллагааг;
¶3.1.7. “зураасан код” гэж бараа, түүхий эд, бүтээгдэхүүн, үйлчилгээг тодорхойлох давхардахгүй дугаарыг.
Энэ хуулийг Монгол Улсын хилийн тухай /Шинэчилсэн найруулга/ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.