Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2016 › Хүний Хөгжил Сангийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Хүний Хөгжил Сангийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Хүний Хөгжил Сангийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2016-01-29, Улаанбаатар16-ne-07

1 дугаар зүйл.

Хүний хөгжил сангийн тухай хуульд доор дурдсан агуулгатай хэсэг нэмсүгэй: 1/2 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэг:

2.2.

Энэ хуулийн 8.2-т заасан хуулийн этгээдийн Хүний хөгжил санд хөрөнгө төвлөрүүлэх чиг үүрэгтэй холбогдох харилцааг энэ хуулиар, тус хуулийн этгээдийн удирдлага зохион байгуулалт, түүнтэй холбоотой бусад харилцааг Компанийн тухай хуулиар тус тус зохицуулна.

2 дугаар зүйл.

Хүний хөгжил сангийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2.4 дэх заалт, 10 дугаар зүйлийн 10.2, 10.3, 10.9 дэх хэсэг, 11 дүгээр зүйлийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.