Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2016 › Байгалийн Нөөц Ашигласны Төлбөрийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Байгалийн Нөөц Ашигласны Төлбөрийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Байгалийн Нөөц Ашигласны Төлбөрийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

2016-01-29, Улаанбаатар16-ne-22

1 дугаар зүйл.
Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуульд доор дурдсан агуулгатай дараахь заалт нэмсүгэй:1/

19 дүгээр зүйлийн 19.1.4 дэх заалт:

19.1.4.

тариалангийн бүс нутагт байгалийн ургамлыг эрчимжсэн мал аж ахуй эрхлэгч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага.

2/

20 дугаар зүйлийн 20.1.4 дэх заалт:

20.1.4.

гадаргын усыг газар тариалангийн үйлдвэрлэлд ашигласан.

2 дугаар зүйл.

Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.3 дахь заалтын байгалийн гэсний өмнө тариалангийн бүс нутгаас бусад нутагт гэж нэмсүгэй.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг Тариалангийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.