Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2016 › Хөдөлмөр Эрхлэлтийг Дэмжих Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Хөдөлмөр Эрхлэлтийг Дэмжих Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Хөдөлмөр

Хөдөлмөр Эрхлэлтийг Дэмжих Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2016-02-04, Улаанбаатар16-ne-17

1 дугаар зүйл.

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2, 11.3 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

11.2.

Хөдөлмөр эрхлэлтийн сургалт нь ажилгүй иргэн, ажилгүйдэлд өртөж болзошгүй иргэн, ажил олоход хүндрэлтэй иргэн, сургууль завсардсан, хөдөлмөрийн насанд хүрсэн хүүхдэд богино хугацаанд мэргэжлийн ур чадвар эзэмшүүлэх, хөгжүүлэх зорилготой байна.

11.3.

Аймаг, нийслэл, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллага нь Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 14.5-д заасан журмын дагуу гэрчилгээ авсан аж ахуйн нэгж, байгууллага, иргэнтэй хамтран хөдөлмөр эрхлэлтийн сургалтыг зохион байгуулж болно.

2 дугаар зүйл.

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.6, 11.7 дахь хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдөр баталсан Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.