Нүүр ›
Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль ›
2016 ›
Мэдээллийн Ил Тод Байдал Ба Мэдээлэл Авах Эрхийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль
Мэдээллийн Ил Тод Байдал Ба Мэдээлэл Авах Эрхийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрНэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.
Мэдээллийн Ил Тод Байдал Ба Мэдээлэл Авах Эрхийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
2016-02-04, Улаанбаатар16-ne-32
Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.5 дахь заалтын нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн гэснийг захиргааны хэм хэмжээний актын гэж, 17 дугаар зүйлийн 17.2.1, 17.2.3 дахь заалтын Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль гэснийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль гэж тус тус өөрчилсүгэй.
Энэ хуулийг Захиргааны ерөнхий хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.