Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2016 › Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Иргэний эрх зүйШүүх, прокурор

Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2016-02-04, Улаанбаатар16-ne-33

1 дугаар зүйл.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4 дэх заалт, 156 дугаар зүйлийн 156.1.1 дэх заалтын Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.1, 4.2-т зааснаас гэснийг Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлд зааснаас гэж тус тус өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.4 дэх хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг Захиргааны ерөнхий хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.