Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2016 › Нийтийн Албанд Нийтийн Болон Хувийн Ашиг Сонирхлыг Зохицуулах, Ашиг Сонирхлын Зөрчлөөс Урьдчилан Сэргийлэх Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Нийтийн Албанд Нийтийн Болон Хувийн Ашиг Сонирхлыг Зохицуулах, Ашиг Сонирхлын Зөрчлөөс Урьдчилан Сэргийлэх Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Нийтийн Албанд Нийтийн Болон Хувийн Ашиг Сонирхлыг Зохицуулах, Ашиг Сонирхлын Зөрчлөөс Урьдчилан Сэргийлэх Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2016-02-04, Улаанбаатар16-ne-36

1 дугаар зүйл.

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсгийн Авлигын эсрэг хууль, гэсний дараа Захиргааны ерөнхий хууль, гэж нэмсүгэй.

2 дугаар зүйл.

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэг, 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2, 11.3, 11.4 дэх хэсэг, 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэг, 16 дугаар зүйлийн 16.7, 16.8 дахь хэсгийн акт гэснийг шийдвэр гэж тус тус өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг Захиргааны ерөнхий хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.