Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2016 › Монгол Улсын Их Хурлын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Монгол Улсын Их Хурлын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Монгол Улсын Их Хурлын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2016-02-04, Улаанбаатар16-ne-43

1 дугаар зүйл.

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3.8 дахь заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

24.3.8.

Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хороо нь Монгол Улсын тогтвортой хөгжлийн зорилгуудыг хууль тогтоомж болон хөгжлийн бодлого, хөтөлбөрүүдэд тусган хэрэгжүүлэх асуудлыг;

2 дугаар зүйл.

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь заалтын Мянганы хөгжлийн зорилтууд болон ядуурлыг бууруулах асуудлын гэснийг Тогтвортой хөгжлийн зорилгын гэж өөрчилсүгэй.