Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2016 › Боловсролын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Боловсролын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Боловсрол, шинжлэх ухаан

Боловсролын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2016-02-05, Улаанбаатар16-ne-67

1 дугаар зүйл.

Боловсролын тухай хуулийн 44 дүгээр зүйлд доор дурдсан агуулгатай 44.2.8 дахь заалт нэмсүгэй:

44.2.8.

хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийн бие эрхтэн, хөгжлийн онцлогийг хүндэтгэн үзэж, хөгжлийн бэрхшээлтэй суралцагч бусдын адил тэгш байх нөхцөлийг бүрдүүлэх.

2 дугаар зүйл.

Боловсролын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9 дэх заалт, 43 дугаар зүйлийн 43.1.8 дахь заалтын Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай гэснийг Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай гэж өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.