Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль
Дээд Боловсролын Санхүүжилт, Суралцагчдын Нийгмийн Баталгааны Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрНэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.
Боловсрол, шинжлэх ухаанТатвар, санхүү
Дээд Боловсролын Санхүүжилт, Суралцагчдын Нийгмийн Баталгааны Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
2016-04-14, Улаанбаатар16-ne-78
Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуулийн 12 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 12.4 дэх хэсэг нэмсүгэй:
¶12.4. Дээд боловсролын сургалтын байгууллага санхүүгийн хувьд бие даасан байдлаа хадгалах талаар дараахь үйл ажиллагаа эрхэлнэ: 12.4.1.судалгаа, шинжилгээ, зөвлөгөө өгөх үйл ажиллагааны үр дүн, бүтээгдэхүүнийг зах зээлд худалдан борлуулах зорилгоор гарааны компани байгуулж ажиллуулах; 12.4.2.хөрөнгө оруулалтын төсөл хэрэгжүүлэх, сургалтын материаллаг орчныг сайжруулах зорилгоор үндсэн хөрөнгө, эргэлтийн хөрөнгөө барьцаалан банкнаас зээл авах; 12.4.3.суралцагчид төрөл бүрийн үйлчилгээг үзүүлэх зорилгоор аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх; 12.4.4.сургалт, судалгааны санхүүжилтийн тогтвортой эх үүсвэрийг бүрдүүлэх зорилгоор тодорхой төрлийн дэд сан байгуулах, сангийн хөрөнгөө арвижуулах талаар хуулиар зөвшөөрөгдсөн үйл ажиллагаа эрхлэх.
Энэ хуулийг 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр баталсан Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.