Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2016 › Захиргааны Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Захиргааны Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Захиргаа, төрийн албаШүүх, прокурор

Захиргааны Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2016-05-13, Улаанбаатар16-ne-89

1 дугаар зүйл.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 72.6 дахь хэсэг нэмсүгэй:

72.6.

Тодорхой хэргийг хянан хэлэлцэх бүрэлдэхүүн хүрэлцэхгүй болсон тохиолдолд адил шатны өөр шүүхийн Ерөнхий шүүгчтэй зөвшилцөж, тухайн шүүхийн Ерөнхий шүүгчийн захирамжаар өөр шүүхийн шүүгчийг бүрэлдэхүүнд томилж, оролцуулна.

2 дугаар зүйл.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.2 дахь хэсгийн , шүүх бүрэлдэхүүнд оролцох шүүгч хүрэлцэхгүй болсон гэснийг хассугай.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.