Нүүр ›
Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль ›
2016 ›
Цагдаагийн Албаны Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль
Цагдаагийн Албаны Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрНэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.
Цагдаагийн Албаны Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
2016-07-21, Улаанбаатар16-ne-96
Цагдаагийн албаны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт доор дурдсан агуулгатай 9.2.6, 9.2.7 дахь заалт нэмсүгэй:
¶9.2.6. хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтаас оргосон сэжигтэн, яллагдагчийг эрэн сурвалжлах, баривчлах;
¶9.2.7. яллагдагчийг шүүхэд хуяглан хүргэх.
Энэ хуулийг 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр баталсан Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.