Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2016 › Хөрөнгө Оруулалтын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Хөрөнгө Оруулалтын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Хөрөнгө Оруулалтын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2016-07-21, Улаанбаатар16-ne-103

1 дугаар зүйл.

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

9.1.

Хөрөнгө оруулалтыг татах, хөрөнгө оруулалтын орчныг сурталчлах, хөрөнгө оруулагчид үйлчилгээ үзүүлэх зэрэг чиг үүргийг хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хэрэгжүүлнэ.

2 дугаар зүйл.

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.4 дэх заалтын иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний гэснийг гадаадын иргэн, харьяатын гэж өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр баталсан Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.