Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2016 › Сонгуулийн Автоматжуулсан Системийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Сонгуулийн Автоматжуулсан Системийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Тээвэр, зам

Сонгуулийн Автоматжуулсан Системийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2016-07-21, Улаанбаатар16-ne-108

1 дугаар зүйл.

Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.2 заалтын төрийн захиргааны төв байгууллага гэсний дараа төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагатай гэж нэмсүгэй.

2 дугаар зүйл.

Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.1 дэх заалтын байгууллагын гэснийг болон төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын гэж өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр баталсан Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.