Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль
Монгол Улсын Иргэн Гадаадад Хувийн Хэргээр Зорчих, Цагаачлах Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрНэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.
Монгол Улсын Иргэн Гадаадад Хувийн Хэргээр Зорчих, Цагаачлах Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
2016-07-21, Улаанбаатар16-ne-123
Монгол Улсын иргэн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 5, 6, 7, 8 дахь хэсгийн иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний гэснийг гадаадын иргэн, харьяатын гэж, 6 дугаар зүйлийн 10 дахь хэсгийн Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний гэснийг Гадаадын иргэн, харьяатын гэж тус тус өөрчилсүгэй.
Энэ хуулийг 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр баталсан Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.