Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль
Эрүүгийн Хуулийг Дагаж Мөрдөх Журмын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрНэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.
Эрүүгийн Хуулийг Дагаж Мөрдөх Журмын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
2016-08-30, Улаанбаатар16-ne-129
2016 оны 05 дугаар сарын 13-ны өдөр баталсан Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйлийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
4 дүгээр зүйл.Энэ хуулийн 1, 2, 3 дугаар зүйлд заасан ажиллагааг 2017 оны 10 дугаар сарын 01-ний дотор багтаан хэрэгжүүлнэ.
2016 оны 05 дугаар сарын 13-ны өдөр баталсан Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1, 2, 3, 5 дугаар зүйлийн 2016 оны 09 дүгээр сарын 01-ний гэснийг 2017 оны 07 дугаар сарын 01-ний гэж тус тус өөрчилсүгэй.
Энэ хуулийг 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.