Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль
Цэргийн Албан Хаагчийн Эд Хөрөнгийн Хариуцлагын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрНэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.
Цэргийн Албан Хаагчийн Эд Хөрөнгийн Хариуцлагын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
2016-09-01, Улаанбаатар16-ne-156
Цэргийн албан хаагчийн эд хөрөнгийн хариуцлагын тухай хуулийн гарчиг, 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэг, 2 дугаар зүйлийн гарчиг, 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэг, 3 дугаар зүйлийн 3.1, 3.2 дахь хэсэг, 4 дүгээр зүйлийн 4.1.2 дахь заалт, 2 дугаар бүлгийн гарчиг, 5 дугаар зүйлийн гарчиг, 5.1, 5.2, 5.3, 5.4 дэх хэсэг, 6 дугаар зүйлийн гарчиг, 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэг, 6.1.1 дэх заалт, 7 дугаар зүйлийн гарчиг, 7 дугаар зүйлийн 7.1, 7.2 дахь хэсэг, 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсэг, 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэг, 10 дугаар зүйлийн 10.1, 10.2, 10.4, 10.5, 10.6, 10.7 дахь хэсэг, 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2 дахь хэсгийн цэргийн албан гэснийг цэргийн алба гэж, 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсгийн Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хууль гэснийг Цэргийн албаны тухай хууль гэж тус тус өөрчилсүгэй.
Энэ хуулийг Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.