Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2016 › Ахмад Настны Нийгмийн Хамгааллын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Ахмад Настны Нийгмийн Хамгааллын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Ахмад Настны Нийгмийн Хамгааллын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

2016-09-01, Улаанбаатар16-ne-158

1 дугаар зүйл.

Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсгийн гавьяат цолтон гэсний дараа генерал цолтой цэргийн бэлтгэл, чөлөөнд байгаа дээд офицер гэж, 5 дугаар зүйлийн 5.1.9, 5.1.11 дэх заалтын “ахмад дайчин” гэсний дараа “генерал цолтой цэргийн бэлтгэл, чөлөөнд байгаа дээд офицер” гэж тус тус нэмсүгэй.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.