Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2016 › Боловсролын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Боловсролын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Боловсрол, шинжлэх ухаан

Боловсролын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2016-09-07, Улаанбаатар16-ne-172

1 дугаар зүйл.

Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.5 дахь заалтын зардлын гэсний дараа 50 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний гэж нэмсүгэй.

2 дугаар зүйл.

Боловсролын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.4 дэх заалтын норматив гэснийг нормативыг Төсвийн тухай хуульд нийцүүлэн гэж, 28 дугаар зүйлийн 28.1.16 дахь заалт, 43 дугаар зүйлийн 43.2.8 дахь заалтын Сургалтын төрийн гэснийг Боловсролын зээлийн гэж тус тус өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.