Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2016 › Дээд Боловсролын Санхүүжилт, Суралцагчдын Нийгмийн Баталгааны Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Дээд Боловсролын Санхүүжилт, Суралцагчдын Нийгмийн Баталгааны Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Боловсрол, шинжлэх ухаанТатвар, санхүү

Дээд Боловсролын Санхүүжилт, Суралцагчдын Нийгмийн Баталгааны Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2016-09-07, Улаанбаатар16-ne-173

1 дугаар зүйл.

Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсгийн суралцах хугацаанд нь 2014-2015 оны хичээлийн жилээс эхлэн 10 сарын турш, сар бүр үндэсний тэтгэлгийг олгоно. гэснийг үндэсний тэтгэлэг олгож болно. гэж, 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэг, 9 дүгээр зүйлийн 9.3, 9.4 дэх хэсгийн Сургалтын төрийн гэснийг Боловсролын зээлийн гэж тус тус өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.