Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2016 › Өрийн Удирдлагын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Өрийн Удирдлагын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Өрийн Удирдлагын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2016-09-07, Улаанбаатар16-ne-177

1 дугаар зүйл.

Өрийн удирдлагын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2.2 дахь заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

39.2.2.

Засгийн газрын үнэт цаасны арилжааны талаархи мэдээлэл, хуваарь;

2 дугаар зүйл.

Өрийн удирдлагын тухай хуулийн Дөрөвдүгээр бүлгийн Хоёрдугаар дэд бүлгийн гарчгийг ЗАСГИЙН ГАЗРЫН ҮНЭТ ЦААС гэж, 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсгийн 19, 28 дугаар гэснийг 19 дүгээр гэж, 19 дүгээр зүйлийн 19.11 дэх хэсгийн энэ хуульд гэснийг энэ хууль болон Төсвийн тухай хуульд гэж, 45 дугаар зүйлийн 45.2.1 дэх заалтын 19.8-19.10 гэснийг 19.9, 19.10 гэж тус тус өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.

Өрийн удирдлагын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2.3 дахь заалтын “аймаг, нийслэлийн үнэт цаас гаргах,” гэснийг, 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсгийн “болон аймаг, нийслэлийн” гэснийг, 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсгийн 19.6, гэснийг тус тус хассугай.

4 дугаар зүйл.

Өрийн удирдлагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.20 дахь заалт, 28 дугаар зүйл, 19 дүгээр зүйлийн 19.3, 19.4, 19.5, 19.6, 19.7, 19.8, 19.13 дахь хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

5 дугаар зүйл.

Энэ хуулийг Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.