Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2016 › Төрийн Болон Орон Нутгийн Өмчийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Төрийн Болон Орон Нутгийн Өмчийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Төрийн Болон Орон Нутгийн Өмчийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2016-09-09, Улаанбаатар16-ne-185

1 дугаар зүйл.

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 3 дахь заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

3/

төрийн өмчит хуулийн этгээдээс дагаж мөрдөх төлөвлөлт, ашиг орлогын хуваарилалтыг холбогдох байгууллагатай тохиролцон тогтоох;

2 дугаар зүйл.

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн Төрийн өмчийн улсын хороо гэснийг төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага гэж, 78 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 6 дахь заалтын Төрийн өмчийн хорооны гэснийг төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын гэж тус тус өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 18, 19, 20 дахь хэсгийн , 17 гэснийг тус тус хассугай.

4 дугаар зүйл.

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 17 дахь хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.

5 дугаар зүйл.

Энэ хуулийг Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.