Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2016 › Үнэт Цаасны Зах Зээлийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Үнэт Цаасны Зах Зээлийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Банк, зах зээл

Үнэт Цаасны Зах Зээлийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2016-09-09, Улаанбаатар16-ne-186

1 дугаар зүйл.

Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

7.1.

Засгийн газар, компани энэ хууль болон холбогдох бусад дүрэм, журамд заасны дагуу үнэт цаас гаргана. Засгийн газар үнэт цаас гаргах тохиолдолд Өрийн удирдлагын тухай хуульд нийцүүлнэ.

2 дугаар зүйл.

Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.5 дахь хэсэг, 9 дүгээр зүйлийн 9.11 дэх хэсэг, 12 дугаар зүйлийн 12.11 дэх хэсгийн Засгийн газар, аймаг, нийслэлийн Засаг даргаас гэснийг Засгийн газраас гэж тус тус өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.