Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2016 › Патентийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Патентийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Патентийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2016-09-09, Улаанбаатар16-ne-187

1 дугаар зүйл.

Патентийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.14 дэх хэсэг, 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэг, 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэг, 16 дугаар зүйлийн 16.5 дахь хэсэг, 19 дүгээр зүйлийн 19.6, 19.8 дахь хэсэг, 21 дүгээр зүйлийн 21.3 дахь хэсэг, 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэг, 25 дугаар зүйлийн 25.4 дэх хэсэг, 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсгийн Оюуны өмчийн газарт гэснийг оюуны өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад гэж, 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэг, 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсгийн Оюуны өмчийн газраас гэснийг оюуны өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас гэж, 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэг, 9 дүгээр зүйлийн 9.2, 9.4, 9.5, 9.8 дахь хэсэг, 10 дугаар зүйлийн 10.1, 10.2, 10.3 дахь хэсэг, 11 дүгээр зүйлийн 11.9, 11.10 дахь хэсэг, 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэг, 18 дугаар зүйлийн 18.3, 18.4 дэх хэсэг, 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэг, 25 дугаар зүйлийн 25.2, 25.3 дахь хэсэг, 26 дугаар зүйлийн 26.1, 26.2 дахь хэсэг, 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсгийн Оюуны өмчийн газар гэснийг оюуны өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага гэж, 26 дугаар зүйлийн гарчгийн Оюуны өмчийн газар гэснийг Оюуны өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага гэж, 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэг, 13 дугаар зүйлийн 13.3, 13.4 дэх хэсэг, 20 дугаар зүйлийн 20.1, 20.2 дахь хэсэг, 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэг, 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсгийн Оюуны өмчийн газрын гэснийг оюуны өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын гэж тус тус өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.

Патентийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.5 дахь хэсгийн “/цаашид “Оюуны өмчийн газар” гэх/-” гэснийг хассугай.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.