Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль
Хувь Хүний Орлогын Албан Татварын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрНэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.
Хувь Хүний Орлогын Албан Татварын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
2017-11-10, Улаанбаатар17-ne-231
8 дугаар зүйлийн 8.1.10 дахь заалт:
2/¶8.1.10. бусдаас үнэ төлбөргүй авсан газар эзэмших, ашиглах эрхийн орлого.
14 дүгээр зүйлийн 14.1.4 дэх заалт:
3/¶14.1.4. газар эзэмших, ашиглах эрх борлуулсны орлого. Борлуулалт гэдэгт тухайн газар эзэмших, ашиглах эрхийг өөр төрлийн хөрөнгө, үйл ажиллагаагаар харилцан солилцохыг мөн ойлгоно.
16 дугаар зүйлийн 16.1.19 дэх заалт:
4/¶16.1.19. Гэр бүлийн тухай хуулийн 3.1.4-т заасан этгээдүүд хоорондоо газар ашиглах, эзэмших эрхийн гэрчилгээгээ үнэ төлбөргүйгээр шилжүүлэх замаар олсон энэ хуулийн 8.1.10-т заасан орлого.
20 дугаар зүйлийн 20.1.6 дахь заалт:
5/¶20.1.6. газар эзэмших, ашиглах эрх борлуулсны орлогыг Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 16.13-т заасан аргачлалаар тогтоосон дүнгээр;
22 дугаар зүйлийн 22.1.5 дахь заалт:
6/¶22.1.5. бусдаас үнэ төлбөргүй авсан газар эзэмших, ашиглах эрхийн орлогыг Татварын ерөнхий хуулийн 48 дугаар зүйлд заасны дагуу шууд бус аргаар тодорхойлсон дүнгээр.
23 дугаар зүйлийн 23.2.6 дахь заалт:
¶23.2.6. энэ хуулийн 20.1.6, 22.1.5-д заасан орлогын дүнд 10 хувиар.
Энэ хуулийг 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.