Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2017 › Автотээврийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Автотээврийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Тээвэр, зам

Автотээврийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2017-12-07, Улаанбаатар17-ne-252

1 дугаар зүйл.

Автотээврийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

7.3.

Аймаг, нийслэлийн тээврийн албаны даргыг авто зам, тээврийн болон эдийн засгийн салбарын мэргэжилтэй иргэдээс Төрийн албаны тухай хуулийн 25, 26, 27 дугаар зүйлд заасны дагуу сонгон шалгаруулж томилно.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Төрийн албаны тухай /Шинэчилсэн найруулга/ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.