Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2017 › Татварын Ерөнхий Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Татварын Ерөнхий Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Татвар, санхүү

Татварын Ерөнхий Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2017-12-07, Улаанбаатар17-ne-254

1 дугаар зүйл.

Татварын ерөнхий хуулийн 27¹ дүгээр зүйлийн 27¹.5 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

27¹.5.

Татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын даргыг Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 183 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу, аймаг, нийслэл, дүүргийн татварын газар, хэлтсийн даргыг Төрийн албаны тухай хуулийн 25, 26, 27 дугаар зүйлд заасны дагуу тус тус санхүү, эдийн засаг, бүртгэлийн мэргэжилтэй иргэдээс сонгон шалгаруулж томилно.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Төрийн албаны тухай /Шинэчилсэн найруулга/ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.