Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2017 › Төрийн Хяналт Шалгалтын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Төрийн Хяналт Шалгалтын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Төрийн Хяналт Шалгалтын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2017-12-07, Улаанбаатар17-ne-258

1 дугаар зүйл.

Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

10.2.

Мэргэжлийн хяналтыг хэрэгжүүлэх төв байгууллагын даргыг Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 183 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Ерөнхий сайд томилж, чөлөөлнө.

2 дугаар зүйл.

Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.11 дэх хэсгийн Төрийн албаны тухай хуулийн 17.1-д гэснийг Төрийн албаны тухай хуулийн 25, 26, 27 дугаар зүйлд гэж өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг Төрийн албаны тухай /Шинэчилсэн найруулга/ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.