Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2017 › Архидан Согтуурахтай Тэмцэх Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Архидан Согтуурахтай Тэмцэх Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Архидан Согтуурахтай Тэмцэх Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2017-12-21, Улаанбаатар17-ne-279

1 дугаар зүйл.

Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.6 дахь хэсгийн худалдааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн гэснийг Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн 6.1-д заасны дагуу Засгийн газар гэж өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.

Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.8 дахь хэсгийн стандартчилал, гэснийг хассугай.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.