Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2017 › Жагсаал, Цуглаан Хийх Журмын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Жагсаал, Цуглаан Хийх Журмын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Жагсаал, Цуглаан Хийх Журмын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2017-02-02, Улаанбаатар17-ne-38

1 дугаар зүйл.

Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 14 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалтын байгалийн гамшиг, гэнэтийн бусад аюул тохиолдсон гэснийг гамшиг болон аюул тохиолдсон гэж, 8 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн байгалийн гамшиг, гэнэтийн бусад аюулын үр дагаврыг арилгах гэснийг гамшгийн хор уршгийг арилгах гэж тус тус өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Гамшгаас хамгаалах тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.